ХятадынНаньнинхотод 22 дахь удаагийнХятад-АСЕАН-ы экспо есдүгээр сарын 17-нд албан ёсоор нээгдлээ. Энэ удаагийн экспо нь өмнөхөөсөө илүү өргөн хүрээг хамарч, 60 орны 3200 гаруй компани оролцож байна. Нийт үзэсгэлэнгийн талбай нь 160 мянган м² хүрчээ. Энэхүү экспо ньХятад-АСЕАНЧөлөөт худалдааны бүс буюу "CAFTA 3.0" хэлэлцээ байгуулагдсаны дараа болж буй анхны хамтын ажиллагааны үзэсгэлэн худалдаа бөгөөд гол төлөв хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн танилцуулагдаж байна. Нээлтийн ёслолын үеэр AI хөтлөгч долоон орны хэл дээрорчуулгахийсэн. Мөн экспогийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн дараа нэн даруй AI ашиглан хурлын тэмдэглэл, мэдээ, гэрэл зургийг бэлтгэж, оролцогчдод олгогджээ. Зөвхөн AI салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулж 10 мянган м² талбайтай үзэсгэлэнгийн танхим нээгдэж, 200 гаруй тус салбарын компани, инновацын багууд өөрсдийн бүтээлээ танилцуулсан байна. Тухайлбал, Хятад болон гадаадын нийт 1200 гаруй AI бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Хятад улсын тэргүүлэх AI компани болох "iFLYTEK"-ийн шинэ бүтээгдэхүүн экспогийн онцлох бүтээлийн нэг байсныг мэргэжилтнүүд онцолсон байна. Тус компани өндөр хүчин чадалтай, шуудорчуулгахийх AI тоног төхөөрөмж үйлдвэрлэдгээрээ алдартай. Энэ удаад олон орны хэлийг таних "Spark ASEAN Multilingual Foundation Model"-ийг танилцуулжээ. Мөн "iFLYTEK Translate SaaS" платформ,АСЕАН-ыорны хэлийг алдаагүй таних боломжтой хоёр дэлгэцтэй орчуулагч болон Хятад хэлийг AI-ын тусламжтай сурах платформ зэргийг танилцуулсан байна.
ДОЛООН ХЭЛНИЙ БОДИТ ЦАГИЙН ОРЧУУЛГА БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН ДИЖИТАЛ ХҮМҮҮС
Экспогийн үеэр илтгэл тавьж байсан зочдын үгийг AI орчуулгын технологийн тусламжтайгаар хадмал текст болгож, асар том "LED" дэлгэц дээр гаргаж байв. Орчуулгыг бодит цагаар дэлгэц дээр харуулж байсан бөгөөд хятад, англи, вьетнам, тай,бирм,малай,индонезихэл дээр орчуулагдаж байв. Улмаар олон улсын зочид тус орчуулгын технологийг магтан сайшаажээ. Энэхүү технологийг "iFLYTEK" компани бүтээсэн бөгөөд "Spark Trans" гэх систем юм. Энэ нь илтгэлийг бодит цаг дээртаньж, орчуулах, хадмал хэлбэрээр гаргах, олон орны хэл дээр дуу хоолойгоор унших чадвартай.Түүчнлэн, энэхүүсистемийгХятад улсхэдийнэолон улсын хурал, цуглаан, сургалт болон соёлынсолилцоогөргөн ашиглаж байна.

Экспогийн нээлтийн ёслолд дижитал хөтлөгч хөтлөлт хийсэн нь онцлох үйл явдлын нэг байсан. Үүнийг iFLYTEKкомпани бүтээсэн бөгөөд арга хэмжээнд онцлох үзүүлбэр болж чаджээ. Тодруулбал, бүрэн AI дээр суурилсан дижитал эрэгтэй хөтлөгч нь Хятадыг төлөөлж, үг хэлж байсан. Харин эмэгтэй дижитал хөтлөгч нь Малайзын Перанакан өнгө төрхөөс сэдэвлэсэн гоёл чимэглэл, Мьянмарын уламжлалт хээ бүхий нарийн хийцтэй хувцас өмссөн байв. Тэдний хувцаслалт нь соёл ба технологийг төгс хослуулж, АСЕАН бүсийн соёлын олон янз байдлыг онцолсон гэж мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн юм.
"IFLYTEK" НЬ АСЕАН-Д ТОХИРСОН ОЛОН ХЭЛ ТАНИДАГ ЗАГВАР БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАГЦЫГ ГАРГАЛАА
Зүүн өмнөд Ази нь олон улс үндэстэн, олон хэлний өлгий нутаг юм. Тийм ч учир бүс нутгийн хамтын ажиллагаа, бизнес зэрэг олон салбарт хэлний бэрхшээл тулгардаг. Гэсэн хэдий ч Хятадын засгийн газрын АСЕАН-ы орнуудтай илүү хамтран ажиллах зорилгын хүрээнд тус улсын AI компаниуд орчуулгыг илүү хялбар, хурдан бөгөөд оновчтой болгоход анхаар буй. Эдгээр компанийг тэргүүлж буй нь "iFLYTEK" юм. Экспогийн хүрээнд шинэ системээ танилцуулсан тус компани АСЕАН-ы 10 оронд зориулагдсан хиймэл оюун ухааны дэвшилтэт систем болох "Spark ASEAN Multilingual Foundation" загварыг эхлүүлсэн. Энэ нь орон нутгийн 10 хэлийг дэмждэг. Үүнд: малайз, индонези, тайланд, вьетнам, филиппин, бирм, кхмер, лаос, тамил, ява хэл орно.

"Spark ASEAN Multilingual Foundation" нь дан ганц орчуулга хийхээс гадна сонгогдсон хэл дээр асуулт, хариулт бэлтгэх, контент бүтээх, математик, логистикийндаалгаврыгхурдан хугацаанд гүйцэтгэх чадвартай. Энэ нь үндэсний хөгжил, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн шинэчлэлд тусалдаг гэж тус компанийн мэргэжилтнүүд үзэж байна. "iFLYTEK"-ийн бусад бүтээгдэхүүнийг дурдвал:
- "iFLYTEK Translate SaaS Platform" гэх платформ нь текст болон баримт бичгийн орчуулга, бодит цагийн орчуулга, аудио/видео орчуулга, засварлах үйлдлийг гүйцэтгэдэг.
- "iFLYTEK Dual-Screen Translator 2.0" нь АСЕАН-ы хэл дээрх хамгийн боловсронгуй орчуулгыг гүйцэтгэдэг төдийгүй 85 хэлийг орчуулж, 18 хэлийг интернэтгүй үедтаньдаг. Мөнхятадхэлнээс өөр гадаад хэлний хооронд орчуулдаг.
- "iFLYREC Multilingual Meeting System" (ASEAN Edition) нь бодит цагийн хуулбар, орчуулга, автоматжуулсан хурлын тэмдэглэл, өгөгдлийн менежмент болон АСЕАН-ы бүх 10 хэлийг оруулаад 20 гаруй хэлийг дэмждэг
- "AI Chinese Learning Platform" (ASEAN Edition) нь сургуулиудад хятад хэлийг илүү хялбар, интерактив байдлаар заахад тусалдаг ба хил дамнасан боловсролыг дэмждэг
"iFLYTEK"-ийн ТУЗ-ийн дарга Лю Цинфэн хэлэхдээ, тус компани нь технологийн дэвшлийг санал болгоод зогсохгүй АСЕАН-тай хамтран хиймэл оюун ухааны экосистемийг бий болгоход тусалж байна. Мөн Лаос, Малайз, Тайланд, Индонез, Мьянмар, Сингапур болон бусад орны боловсрол, технологийн байгууллагуудтай түншлэлийн гэрээ байгуулсан гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.
AI БҮХИЙ Л САЛБАРТ НЭВТЭРСЭН
Экспогийн "AI Core Technologies Zone" хэсэгт төрөл бүрийн хүчирхэгкомпьютерынсистем, дата төхөөрөмж болон өндөр чадвартай AI моделиудыг танилцуулсан байна. Мөн "AI+ Application Scenarios Zone" хэсэгт хэдийн хэрэглэгчдийн гарт очсон эсвэл үйлчилгээнд нэвтэрсэн AI технологийг танилцуулсан байна. Тухайлбал, цаг агаарын нөхцөл байдлыг нарийвчлан, урьдчилан тайлбарлах технологийг танилцуулж, энэ нь хэрхэн хөдөө аж ахуй, тээвэрт хэрэглэгдэж буй талаар онцолсон байна. Үүнээс гадна, робот нохой, ухаалаг кофе бэлтгэгч, "AR" нүдний шил зэрэг бүтээлүүдийгэксподоролцогчдод сонирхуулсан юм. Гэхдээ олон улсынэкспотул гадаадын зочид төлөөлөгчдөд бүтээгдэхүүн, үйлчилгээг тайлбарлахад мөн адил "iFLYTEK" компани томоохон үүрэг гүйцэтгэсэн байна. Тодруулбал:
- "iFLYTEK" компани экспо даяар 200 орчуулагч төхөөрөмжөө суурилуулж, бодит цагийн орчуулгыг хялбарчилж өгсөн байна.
- Сайн дурын ажилтнууд дээрх компанийн бэлтгэсэн "QR" кодыг зочдод үзүүлж, апп татсан тохиолдолд сонгосон хэл дээр бүх бүтээгдэхүүний тайлбар, зааварчилгааг харах боломжтой болсон.
- Нэмэлт туслалцаа үзүүлэхийн тулд хоёр орчуулгын хэсэг байрлуулж өгчээ.
Үүнээс гадна AI төрөл бүрийн салбарт хэрхэн туслалцаа үзүүлж буйг экспогийн үеэр онцолсон байна. Жишээлбэл:
- Боловсролын салбарт AI дэлгэц, самбар зэрэг нь сурагч, багш нарын ажлыг хэрхэн хөнгөвчилж буйг,
- Эрүүл мэндийн салбарт AI систем хэрхэн өвчтөний түүх, шинж тэмдгийг хослуулж оновчтой оношлох боломжтойг,
- Ажлын байранд AI хэрхэн тайлан, хурал, бүтээгдэхүүн, үйлчилгээний тайлбар зэргийг хурдан, шуурхай бэлтгэж буй,
- Хот төлөвлөлтөд AI хэрхэн ус зайлуулах шугам, бүс нутгийн засгийн газрын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж буйг харуулсан байна.
Мөн эрчим хүч, агаарын нислэг, эдийн засаг болон ган үйлдвэрлэлийн салбарт AI-ын үйлчилгээний талаар уг экспогийн үеэр мэдэж авах боломжтой. Хэдийгээр AI хурдацтай хөгжиж буй салбар ч алдаагүй, төгс болоход хугацаа шаардлагатай юм. Мөн улс бүр өөрсдийн онцлогт тохируулах AI хэрэглэхэд хугацаа шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна. Гэсэн хэдий чХятад-АСЕАН-ы 22 дахь удаагийн экспогийн үеэр AI хэрхэн хөгжсөн нь тус салбар ойрын ирээдүйд улам дэвшилтэт болох өндөр боломжтойг харуулж байна.
