☀️ -9.8 🌙 -24.1
3,565.02

Японы Гадаад хэргийн сайд Израильд айлчилжээ


Японы гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Израильд айлчилж, тус улсын гадаад хэргийн сайд Гидеон Саартай уулзалт хийв. Мотэги Газа бүсэд АНУ-ын тэргүүлсэн энхийн төлөвлөгөөг тогтвортой хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Японы зүгээс Газа бүсийн сэргээн босголтод идэвхтэй оролцох амлалт өглөө.

Иерусалимд Ням гаригт (2026.01.11) болсон уулзалтын нээлтэд Мотэги хэлэхдээ, Израиль болон Палестины эргэн тойрон дахь нөхцөл байдлыг сайжруулахын тулд энхийн төлөвлөгөөг тогтвортой хэрэгжүүлэх нь чухал гэж тэмдэглэв. Мөн тэрбээр олон жил хуримтлагдсан харилцан итгэлцлийн дутагдлыг арилгах чиглэлд тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэж онцолж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаан, энх тайван тогтоохыг уриалав.

Мотэги Газа дахь энгийн иргэдийг хамгаалах, олон улсын байгууллага, ТББ болон бусад байгууллагуудаас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг хангах арга хэмжээг сайжруулахыг Израилиас хүсчээ.


Тэрбээр Японы зүгээс Газа бүсийн хурдан сэргээн босголт, дахин бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоно гэж мэдэгдсэн байна. Мотэги Саарт хандан хэлэхдээ, Израилийн Баруун эргийн суурин газрууд дахь үйл ажиллагаа нь олон улсын хуулийг зөрчиж байна. Палестины суурин оршин суугчдын эсрэг хийж буй хүчирхийлэл нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам тогтворгүй болгох эрсдэлтэй гэж Япон улс санаа злвж байна гэж онцлон тэмдэглэжээ. Мотеги энэ хүрээнд Израилийг нэг талыг баримталсан үйл ажиллагаа явуулахаа даруй зогсоохыг уриалав.

Дараа нь Мотэги Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзсан байна. Уулзалтын үеэр Мотэги Нетаньяхутай Газа бүсийн энхийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх шаардлага болон Израилийн суурин газрын үйл ажиллагааны талаар санаа зовж буйгаа илэрхийлсэн. Үүний хариуд Нетаньяху Израилийн байр суурийг тайлбарласан гэж "NHK" мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ