Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр (2026.01.22) Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энх тайвны зөвлөлийн гишүүн орон болох гэрээнд гарын үсэг зурсан. Тэгвэл энэхүү зөвлөл яг ямар зорилготой, юу хийх талаар онцлон тэмдэглэж байна.
ГАЗЫГ СЭРГЭЭН БОСГОХ “ЭНХ ТАЙВНЫ ЗӨВЛӨЛ”
Трампанх өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын зуучлалаар боловсруулсан Газын зурвас дахь гал зогсоох 20 зүйлт төлөвлөгөөний хоёр дахь үе шатны хүрээнд Энх тайвны зөвлөлийг байгуулах тухай санал дэвшүүлжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоёр сарын дараа нь уг төлөвлөгөөг дэмжсэнээр олон улсын хууль ёсны санаачилга болгожээ. Төлөвлөгөөний дагуу Энхийн зөвлөл нь Газыг зэвсэггүй болгох болон сэргээн босголтыг хянах үүрэгтэй байх юм.
CNN агентлагийн олж авсан дүрмийн мэдээлэлд, Энхийн зөвлөлийг мөргөлдөөнд өртсөн эсвэл мөргөлдөөнд өртөх эрсдэлтэй бүс нутгуудад тогтвортой байдал, энх тайван, засаглалыг дэмжих зорилготой “олон улсын байгууллага” гэж тодорхойлжээ.
Дүрэмд зааснаар Трамп уг зөвлөлийн даргаар тодорхой хугацаагүйгээр ажиллах бөгөөд энэ албан тушаалыг хоёр дахь бүрэн эрхийн хугацаанаасаа ч даван хаших боломжтой аж.
Тус зөвлөлийн доор Үүсгэн байгуулагч гүйцэтгэх зөвлөл ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь Трампын хүргэн Жаред Кушнер, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай элч Стив Уиткофф, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар багтах юм.
Давост өчигдөр болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Кушнер үг хэлэхдээ “энх тайван бол бизнесийн хэлцлээс өөр” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр засаг захиргааны боловсруулсан Газын талаарх “үндсэн төлөвлөгөө” нь өөр хувилбаргүй, дайныг зогсоож, бүс нутгийг өөрчлөх олон үе шаттай үйл явцад бүрэн тулгуурлаж байгааг хэлсэн байна.
Кушнер мөн уг төлөвлөгөөний гол нөхцөл нь Хамасыг зэвсэггүй болгох явдал гэдгийг онцолж, АНУ энэ заалтыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ хэрхэн хэрэгжүүлэх тодорхой арга замын талаар тайлбарлаагүй байна.
Мөн танилцуулгын үеэр ирээдүйн өнгө төрх бүхий өндөр барилга, шинэ зам, эрчим хүчний дэд бүтэц бүхий дүрслэлүүдийг харуулжээ. Харин Трамп Газын зурвасыг “үзэсгэлэнтэй газар” хэмээн нэрлэж, сэргээн босгох тухай ярихдаа өөрийгөө “угтаа бол үл хөдлөх хөрөнгийн хүн” гэж тодорхойлсон байна.
НЭГДЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН УЛС, ОРОН
Энх тайвны зөвлөлд нэгдэх урилгыг олон улс хүлээн зөвшөөрөөд байна. Энэхүү байгууллага нь мөргөлдөөнд өртсөн бүс нутгуудад энх тайван, тогтвортой байдлыг дэмжих зорилготой юм. Урилгыг хүлээн авсан орнуудын тоонд Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Египет, Катар, Бахрейн, Пакистан, Турк, Унгар, Марокко, Косово, Албани, Болгар, Аргентин, Парагвай багтжээ.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн оролцохоо мэдэгдсэн ч Газын Гүйцэтгэх зөвлөлд Турк, Катарын төлөөлөгчид багтсанд дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр мөн Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан баривчлах захирамжтай тулгарч байгаа юм. Давост болсон Энх тайвны зөвлөлийн ёслолын үеэр Израилийн төлөөлөгч тайзан дээр гарч ирээгүй ч тус улсын ерөнхийлөгч Ицхак Херцог ирсэн байжээ. Харин Нетаньяху өөрөө оролцоогүй байна.
Өнгөрсөн жил АНУ-ын зуучлалаар энхийн гэрээ байгуулсан Армени, Азербайжан улсууд мөн Энхийн зөвлөлд нэгдэхээр зөвшөөрсөн байна. Уг гэрээний хүрээнд АНУ бүс нутгийн чухал тээврийн коридорыг хөгжүүлэх онцгой эрх авах юм. ОХУ-ын ерөнхийлөгч ВладимирПутиныойрын холбоотон гэгддэг, Европын “сүүлчийн дарангуйлагч” хэмээн тодорхойлогдож буйБеларусынудирдагч АлександрЛукашенкоч мөн оролцохоор болжээ.
Гэсэн хэдий ч ОХУ-ын Ерөнхийлөгч үүнийг албан ёсоор хүлээн авснаа батлаагүй байгаа. Мөн тус улсын удирдлага АНУ-д царцаагдсан Оросын хөрөнгийг ашиглан байнгын гишүүн орны 1 тэрбум ам.долларын хураамж төлөх боломжтойг өмнө нь дурдсан юм. Үүнээс гадна, дайн явуулж буй улс энхийн санаачилгад оролцож болзошгүй байгаа нь олон хүний санаа зовнилыг төрүүлжээ.
АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер өчигдөр Москвад очсон бөгөөд өнөөдөр Украинтай холбоотой энхийн хэлэлцээрийн асуудлаар Путинтэй уулзах болсон. Канадын Ерөнхий сайд Марк Карни Канад улс тодорхой нөхцөлтэйгөөр Энхийн зөвлөлд нэгдэх бодолтой байгааг мэдэгдсэн бөгөөд санхүүгийн гэх мэт нарийн асуудлууд хараахан шийдэгдээгүй байна гэж мэдэгджээ. Путин болон Карни нар Давост болсон Энхийн зөвлөлийн ёслолд оролцоогүй байна.

НЭГДЭХЭЭС ТАТГАЛЗСАН УЛС, ОРОН
Трампын санаачилсан Энх тайвны зөвлөлд нэгдэх урилгыг зарим улс хүлээн зөвшөөрөөгүй, харин зарим нь тодорхой шийдвэр гаргаагүй хэвээр байна.
Их Британи тус зөвлөлд нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд үүний шалтгаан нь Орос оролцож буйтай холбоотой ажээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер "ВВС"-д өгсөн ярилцлагадаа, энэ нь өргөн хүрээтэй улс төр, хууль эрх зүйн асуудал хөндсөн олон улсын гэрээ тул Британи гарын үсэг зурахгүй гэж хэлсэн байна.
Франц, Норвеги улсууд мөн татгалзсан байна. Тэд Энхийн зөвлөл нь НҮБ-тай хэрхэн уялдан ажиллах нь тодорхойгүй байгаа талаар эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Хятад улс урилга авснаа баталсан ч нэгдэх эсэхээ хараахан мэдэгдээгүй байна. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч НҮБ төвтэй олон улсын тогтолцоог хамгаалах байр сууриа хэвээр хадгална гэж мэдэгджээ.
Украин энэхүү санаачилгыг эрс эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Володимир Зеленский Оростой нэг зөвлөлд хамт суух боломжгүй хэмээгээд, Оросыг дайсан, Беларусийг түүний холбоотон гэж тодорхойлжээ. Итали улс мөн болгоомжтой хандсан байна. Ерөнхий сайд Жоржиа Мелони зөвлөлд нэгдэхэд Үндсэн хуулийн асуудал үүсч болзошгүй гэж үзэн, гарын үсэг зурах ёслолд оролцоогүй байна. Ирланд одоогоор эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа бөгөөд Гадаад хэргийн сайд Хелен МакЭнти уг урилгыг нухацтай авч үзнэ гэж мэдэгджээ.
ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛСААР
Дональд Трампын санаачилсан Энх тайвны зөвлөл нь олон улсын түвшинд ихээхэн маргаан дагуулж байна. Дипломат, төрийн албан тушаалтнууд болон олон улсын удирдагчид уг байгууллагын талаар ноцтой санаа зовнил илэрхийлжээ. Гол асуудлын нэг нь Энх тайвны зөвлөлийн эрх мэдэл хэт тэлэх болон Трамп зөвлөлийн даргаар тодорхой хугацаагүйгээр ажиллах юм. Үүнийг нэг хүнд хэт их нөлөө төвлөрөх эрсдэлтэй гэж шүүмжилж байна.
Трампөмнө нь Энх тайвны зөвлөл НҮБ-ыг орлож магадгүй гэж мэдэгдсэн нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалахаар 80 жилийн өмнө байгуулагдсан байгууллагын ирээдүйд заналхийлж байна гэж үзэхэд хүргэжээ. Тус зөвлөлийн дүрэмд “олонтойбүтэлгүйтсэн байгууллагууд” хэмээн дурдсан нь НҮБ-ыг шууд нэрлээгүй ч шүүмжилсэн утгатай гэж олон хүн харж байна.ТрампНҮБ-ыг өмнө ньолонтоошүүмжилж байжээ.
АНУ-ын албаныхны хэлснээр, уг мөнгийг Газын сэргээн босголтод зарцуулна. Гэвч энэ тогтолцоо нь авлигад өртөх эрсдэлтэй гэж шүүмжлэл дагуулж байна. Мөн Энхийн зөвлөл НҮБ-ын одоогийн энх тайван, хүмүүнлэгийн ажиллагаанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа. Үүнд хариу тайлбар хийхдээ НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан дээд албан тушаалтан, Онцгой байдлын тусламжийн зохицуулагч Том Флетчер, Энхийн зөвлөл нь НҮБ-ыг орлохгүй гэдгийг тодорхой мэдэгдсэн байна.
“НҮБ хаашаа ч алга болохгүй,” хэмээн тэр хэлжээ.
Мөн Төв Азийн Казахстан, Монгол, Узбекистан, зүүн Өмнөд Азийн Индонез, Вьетнам улс нэгдэхээ илэрхийлсэн байна.
Трамп “Надад маргаантай хүмүүс ч бий” хэмээн, Владимир Путин нэгдэхийг зөвшөөрсөн гэж хэлсэн байна.
Мөн ОХУ Украинд энх тайвныг эрхэмлэж байгааг харуулах ямар нэгэн бодит алхам харагдахгүй байхад Владимир Путин энх тайвны байгууллагад оролцох нь зохимжгүй хэмээн онцолжээ.
Мөн тус зөвлөл нь НҮБ-ын үүрэг, нөлөөг сулруулж болзошгүй гэсэн болгоомжлол бий.
Өөр нэг маргаантай асуудал нь гишүүнчлэлийн тогтолцоо юм. Улс, орнууд гурван жилийн хугацаатай гишүүнээр ажиллах бөгөөд дараа нь байнгын суудал авахын тулд 1 тэрбум ам.доллар төлөх шаардлагатай.
