Тэрбээр, "Миний хувьд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийнхийж байгаа ажлыг дэмжиж байгаа. Хамгийн сүүлд гэхэд, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэх, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хэлэлцэх асуудалднэлээдөндөр оролцоотой ажилласан. Миний бие Хавдар судлалын Үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүүгчөлөөлөх асуудлыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа гаргасан. Намайг ажиллаж байхад маш ноцтой зөрчил гаргасан бөгөөд санхүүгийн ноцтой асуудлууд Хавдар судлалын Үндэсний төвд илэрсэн. Тиймээс Хавдар судлалын Үндэсний төвийн үйл ажиллагааг цааш хэвийн явуулах, үйл ажиллагааг сайжруулах гэх шалтгааны улмаас удирдлагыг зайлшгүй солих шаардлагатай байсан. Тиймээс ажлаас нь чөлөөлөх тушаалыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа гаргасан.
Уг тушаалтай холбоотойгоор Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү шүүхэд хандсан. Гэвч шүүхэд хандсаных нь дагуу шүүхийн процесс явалгүйгээр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнангийн найз болох Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэхийг 100 хувь зөвшөөрсөн байна. Энэ нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрснөөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүгдийг барагдуулах шаардлага үүссэн. Тиймээс нэхэмжлэлийг баригдуулахын тулд Хавдар судлалын үндэсний төвөөс 19 сая төгрөгийг Н.Эрдэнэхүү захиралд олгосон. Ийнхүү Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан надад хариуцлага тооцогдох асуудал давхар яригдаж болсон.
Иргэдэд хүргэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор баримт нотолгоог үндэслэж гаргасан шийдвэрийг буруу мэтээр ойлголт өгч, нэхэмжлэлийг 100 хувь хүлээн авч байгаа нь Монгол Улсыг төдийгүй намайг санхүүгийн эрсдэлд оруулж байна.
Энэхүү асуудал дээр ямар ч шүүх хурал болоогүй. Нэг үгээр нэхэмжлэлийг Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрснөөр шүүх эвлэрлийн асуудлыг баталгаажуулсан байна. Ийм л асуудал үүссэн. Тиймээс Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнанагаахын найздаа давуу байдал олгож улсыг болон намайг ийм нөхцөлд оруулсан гэж хэлж болно. Нөгөө талаараа Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдаан болж Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы гаргасан шийдвэр хүчингүй болсон гэж миний нэр хүндэд халдаж буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн. Тийм учраас нэр хүндэд халдсан, буруу мэдээлэл олон нийтэд түгээсэн гэж үзэж цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Надад цагдаагийн байгууллагад хандахаас өөр арга байсангүй.
Хавдар судлалын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэл дээр ажилгүй байх хугацааны цалин мөнгийг төлж барагдуулах, буцаан ажилд нь эргүүлэн томилох асуудлыг тусгаж өгсөн байсан.
Шүүхийн шийдвэр бүрэн гарч хэн нь гэм буруутайг тогтоосон бол маргах асуудал гарахгүй байсан. Гэтэл шүүх хурал болохгүйгээр Н.Эрдэнэхүүгийн талаас тавьсан бүх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн учраас шүүх хурал болохгүйгээр захирамж гарсан. Шүүхийн захирамж гарахаднэлээналдаа дутагдал байсан гэж харж байгаа. Үүний цаана ямар нэгэн эрх ашиг хөндөгдөж хохирч байгаа зүйл байхгүй болохоор захирамжаар баталгаажуулж байна гэж захирамж дээр гарсан байсан. Энэ нь эргээд тушаал, шийдвэр гаргасан миний эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Хуулиараа бол тушаал гаргасан хүнээр тухайн хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэсэн байдаг. Миний хувьд хууль ёсны хүрээнд ажлыг сайжруулахзорилгооргаргасан шийдвэрийг хууль шүүх болгохгүйгээр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тодорхой гэж харж байна.
Миний хувьд энэ хүмүүстэй хувийн асуудал огт байхгүй. Би ажлыг зарчмын хувьд хийж, гаргасан алдаа зөрчлийг арилгах ёстой гэх хуулийн дагуу арга хэмжээ авсан. Тэр хүний хувьд шүүхийн тогтоол шийдвэр гараагүй байхад гарсан мэтээр ташаа мэдээлэл тарааж байгааг ойлгохгүй байгаа. Мөн салбарын сайд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч улсыг болон миний эрх ашигт сөрөг нөлөөлөх шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. ТиймээсАГТ-талбан тушаалаа ашиглаж ангийн найздаа давуу байдалгаргасныгшалгаж өгөхийг хүсэж байна" гэлээ.
