Аав хүний үүрэг, оролцоо нь гэр бүлийн аз жаргал, хүүхдийн ирээдүйн баталгаа билээ. Энэ эрхэм зорилгын хүрээнд аавуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалалд эрэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог дэмжих, харилцан хүндэтгэлтэй, аз жаргалтай гэр бүлийг төлөвшүүлэх зорилготой “АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ААВУУД” чуулган албан ёсоор эхэллээ.
