☀️ -9.8 🌙 -24.1
3,565.02

"Toyota" зургаа дахь жилдээ борлуулалтаараа тэргүүлэв


Япон улсын "Toyota Motor Corp." 2025 онд дэлхийн автомашин борлуулалтын тэргүүлэгч байр сууриа хадгалжээ. Ингэснээр зургаа дахь жилдээ тасралтгүй хамгийн өндөр борлуулалттай групп гэж бичигдэж байгааг "Jiji Press" мэдээллээ.

Харин өрсөлдөгч "Volkswagen" групп 2025 онд дэлхийн хэмжээнд 8,983,900 машин зарсан байна. Энэ нь өмнөх жилээс 0.5 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд жилийн эцсийн тоо гарч дуусахаас өмнө ч "Toyota"-гийн борлуулалтаас доогуур орсон байна. 

"Toyota" групп өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл 10,327,976 нэгж машин зарсан байна. 

"Volkswagen" Хятадын зах зээл дээр цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхөд хүндрэлтэй тулгарч буй. Харин АНУ-д тус компани өндөр гаалийн татвараас үүдэлтэй саадтай тулгарч байна. "Toyota"группийнхувьд Хятадад дөрвөн жилийн дараа анхны борлуулалтын өсөлтөө үзүүлсэн бөгөөд АНУ-ын зах зээл дээр ч амжилттай ажилласан байна

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ