-5 0
3.500
2025-11-18

"Хэт бага болон хожуу төрөх нь дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг"

ЭХЭМҮТ, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 17. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дутуу нярай судлалын тасгийн эрхлэгч Я.Хишигсүрэн. Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

Дэлхийн нийтээрээ арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг “Дутуу төрөлтөөс сэргийлэх” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Жирэмсний 22–37 долоо хоногийн хооронд төрөхийг дутуу төрөлт гэж үздэг байна. 2024 онд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд  780 гаруй дутуу нярай мэндэлжээ. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дутуу нярай судлалын тасгийн эрхлэгч Я.Хишигсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Эх дутуу төрөхөд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр шалтгаануудын нэгт эхийн хавсарсан эмгэгүүд, халдварт өвчлөлүүд /бэлгийн замын болон бөөр шээсний замын халдварт өвчлөл, амны эрүүл мэнд, буйлны үрэвсэл/ буюу тухайн эхийн биеийн аль нэг хэсэгт архаг үрэвсэл байна тэр нь дутуу төрөлтөд нөлөөлж, дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

Тиймээс төрөлтөө төлөвлөж багадаа 24 сарын дараа дахин төрөх нь дутуу төрөх эрсдэлийг бууруулна. Мөн ураг орчмын шингэн цагаас урьтаж гарснаар дутуу төрж байна, үүнд юу нөлөөлдөг вэ гэхээр нөгөө халдварт өвчлөлүүд нөлөөлдөг. Гэх мэтчилэн олон хүчин зүйлээс шалтгаалж дутуу төрөлт бий болдог л доо. Тэгэхээр дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмслэлтийн өмнөх үеийн бэлтгэл маш чухал.  Өөрөөр хэлбэл, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эхлээд үзлэг оношилгоонд хамрагдаж улмаар өвчлөл илэрвэл түүнийгээ бүрэн эмчилж байж жирэмслэх нь чухал. Ингэснээр учирч болох олон эрсдэлээс сэргийлнэ. Ураг эсэн мэнд төрөх эсвэл дутуу төрөх цаашлаад ураг зулбах эсэхэд эхийн эрүүл мэнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг.

Хэрвээ төрөх хугацаа нь болоогүй өвдөлт өгөөд ирсэн эхэд бид стандарт, удирдамжийн дагуу арга хэмжээ авна. Нэгдүгээрт, эхлээд  умайн булчин суллаж базлалтыг зогсооно. Хоёрдугаарт ургийн уушгины хөгжлийг дэмжих эмчилгээг хийнэ, энэ эмчилгээ 72 цаг болж байж нөлөөлдөг. Тиймээс эмэгтэйчүүд маань жирэмсэн болсон л бол эмчийн хяналтад орох шаардлагатай. Хэдий чинээ эрт хяналтад орсноор ямар эрсдэл байгаагаа мэдэж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, эмчилж болно. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд, дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх кабинет ажилладаг. Эндээс тусламж, үйлчилгээ авч болно.

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй охидын жирэмслэлтийн тоо нэмэгдэж байгаа нь эх барихын эмч нарын толгойн өвчин болж байна. Өсвөр насандаа жирэмслээд хаана хандахаа мэдэхгүй байна, жирэмснээс хамгаалж мэдэхгүй байна. Хавсарсан өвчнөө мэдэхгүй учраас олон эрсдэлийг бий болгож байна. Дээрээс нь жирэмсэн болоод эмнэлэгт очихоос айдаг мөн эцэг, эх асран хамгаалагчаасаа нуудаг. Ингэснээр маш олон асуудлыг дагуулж байна. Тиймээс багш, эцэг, эх асран хамгаалагчид хүүхдүүддээ илүү анхаарал тавьж, ярилцаж асуудал гарлаа гэхэд загнахаасаа урьтаж ойлгодог, зөвлөдөг байгаач ээ гэж хэлмээр байна. Насанд хүрээгүй үедээ төрснөөр олон эрсдэлийг дагуулж байна.

Мөн эмнэлгийн ажилчид насанд хүрээгүй охид жирэмсэн болсон гээд хүрээд ирвэл маш эелдэг хүлээж авч туслах хэрэгтэй. Хүүхэд нэг ирээд айгаад явчхаж магадгүй тиймээс чамд туслахад бэлэн гэдэг хандлагыг мэдрүүлэх ёстой, дээрээс нь хаа, хаанаа энэ асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай гэж хэлмээр байна” гэлээ

"ДУТУУ ТӨРСӨН ХҮҮХЭД БОЛГОН БИЕ СУЛТАЙ БОЛДОГГҮЙ"

ЭХЭМҮТ-ийн нярай судлалын тасгийн эрхлэгч Л.Ролзодмаа:

-Тэрбээр "Дутуу төрсөн хүүхдүүдийн амьдрах чадвар, хөгжлийн хоцрогдолтой болох эсэх нь маш олон хүчин зүйлээс хамаардаг. Дутуу төрсөн хүүхэд болгон бие султай болдоггүй. Хэрвээ тухайн эх маань дутуу төрсөн ч гэлээ тусламж үйлчилгээгээ цаг тухай бүрт нь авч чадвал хүүхдийн ирээдүй илүү сайн. 34-37 долоо хоногтой дутуу нярай бол хөгжлийн хоцрогдол зэрэг нь харьцангуй бага. 30-34 долоо хоног хүртэлх нярайг эрсдэлтэй гэж үздэг. Харин 29 долоо хоногоос доош 1000 граммаас бага жинтэй нярайн хувьд эрсдэл өндөр гэж ойлгож болно” гэлээ.


Дээрээс нь эхийн нас хэт бага эсвэл хэт хожуу төрөх нь дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Гол нэг эрсдэл нь хэт ойрхон төрөх нь бас дутуу төрөх эрсдэлийг бий болгодог.

Дээрээс нь жирэмсний хяналтад ороогүй эхчүүд маш их ирж байна. Хяналтад ороогүй хэрнээ гэнэт өвдлөө гээд хүрээд ирдэг.

2500 граммаас доош 500 граммаас дээш нярайг дутуу төрсөн нярай гэж үздэг. 500 грамм төрсөн нярайн амьдрах хувь маш бага хэрвээ хүн боллоо гэхэд маш удаан эмчлэгдэж байж хүн болдог.

Тухайлбал, өсвөр насны охидын умай, өндгөвчний үйл ажиллагаа дөнгөж жигдэрч эхэлж байдаг. Төрлөө гэж бодоход жин багатай хүүхэд төрдөг. Цаашлаад дутуу төрөх эрсдэлтэй. Үүнээс гадна эх өөрөө, даралт ихсэх, манас таталтын урьтал болдог гэх маш их хүндрэл өгдөг.

Шинэ мэдээ

profile picture
3687 Followers
Follow

Холбоотой мэдээ