Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн сурвалжлах "The Insider" хэвлэл мэдээлжээ. Энэ тоог нээлттэй эх сурвалж болон Орос, Украины мэдээлэлд тулгуурласан байна. Гэвч нас барсан зарим хүний мэдээллийг Оросын тал албан ёсоор батлаагүй. Тодруулбал, 2022 онд Андрей Суховецкий, Олег Митяев, Владимир Фролов, Андрей Симонов, Канамат Боташев, Роман Кутузов гэх генералууд дайны фронтод амиа алдсан. Дараагийн жилүүдэд Сергей Горячев, Олег Цоков, Владимир Завадский зэрэг генералууд мөн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Сүүлийн үед амь үрэгдсэн өндөр албан тушаалтнуудад Оросын цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга Игорь Кириллов, Жанжин штабын үйл ажиллагааны газрын дэд дарга Ярослав Москалик, Тэнгисийн цэргийн дэд ерөнхий командлагч Михаил Гудков, мөн цэргийн сургалт хариуцсан Фанил Сарваров нар багтаж байна.
Эдгээр албан тушаалтан янз бүрийн нөхцөл байдлын улмаас амиа алджээ. Зарим нь фронтын ойролцоо, зарим нь байлдааны бүсээс хол газарт командын төвүүдэд хийсэн цохилт, нисэх онгоцны осол, дэлбэрэлт, эсвэл сэжигтэй хорлон сүйтгэх ажиллагааны үеэр амь үрэгдсэн. Дайны эхэн үед хэд хэдэн генерал артиллерийн гал болон мэргэн буудагчийн суманд өртөн амиа алдсан. Мөн зарим нь тухайн үед тэтгэвэрт гарсан байсан эсвэл сайн дурын болон хорих ангиас бүрдсэн цэргийн нэгжүүдэд алба хааж байсан аж.
НАТО-гийн нэгэн өндөр албан тушаалтан "BBC"-дарванхоёрдугаарсард мэдээлснээр, Оросын амь үрэгдсэн болон шархадсан цэргийн нийт тоо 1.15 саяд дөхөж байж магадгүй гэв. Үүнээс гадна, "BBC Russian" болон "Mediazona" хэвлэлүүдийн мэдээлснээр, нээлттэй эх сурвалжид тулгуурлаж баталгаажсан орос цэргийн нас баралтын тоо 152,142 хүрсэн. Хамгийн олон хохирол амссан бүсэдБашкортостан,Татарстан, мөнСвердловскмуж багтжээ.
Амь үрэгдэгсдийн 67 хувь нь хөдөө орон нутаг болон 100 мянгаас доош хүн амтай хотсуурингаасгаралтай байсан.
Эцэст нь, "The Economist" сэтгүүлийн тооцоолсноор, 2025 оны намрын сүүл гэхэд Орос улс дайны улмаас дайнаас өмнөх эрэгтэй хүн амынхаа ойролцоогоор нэг хувийг алдаж болзошгүй гэж үзэж байв.
ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES
