☀️ -7.1 🌙 -23
3,558.20

Тив, дэлхийн медальтан Т.Түвшинтулга зодог тайллаа

2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий V байрын шагналт, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальтан, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэлтэй, улсын 6 удаагийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга сүүлчийн удаа УАШТ-д хүч сорьж, чөлөөт бөхийн дэвжээнээ хүндэтгэл үзүүллээ. 

Тэрбээр 2025 онд л гэхэд УАШТ болон дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээнд түрүүлж, Ази тивийн хийгээд ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон 61 кг-ын шилдэг тамирчдын нэг билээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны мэдэгдэлд "Эх орныхоо далбааг тив, дэлхийн тэмцээнүүдэд олон жил өргөсөн ОУХМ Т.Түвшинтулгынхаа цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсье" гэжээ. 

Энэ жилийн улсын аваргаар Т.Түвшинтулга 65 кг-д зодоглосон. Түүний энэ жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Зэнээмэдэр түрүүлсэн юм. 

ЭХ СУРВАЛЖ: Монголын чөлөөт бөхийн холбоо

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ